Монос Хүнс ХК нийт ажиллагсдадаа тэтгэврийн хуримтлал үүсгэнэ.

Монос Хүнс ХК нь Ард Лайф Компанитай хамтран нийт ажиллагсдадаа тэтгэврийн хуримтлал үүсгэхээр гэрээ байгууллаа.

Монос Хүнс ХК нь эрүүл мэндийг дэмжсэн хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Үндэсний Үйлдвэрлэгч Компани юм. Монос Хүнс ХК нь Ард Лайф Компанитай хамтран нийт ажиллагсдадаа тэтгэврийн хуримтлал үүсгэж өгөх бөгөөд зөвхөн тэтгэврийн хуримтлалаар зогсохгүй эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалтай хосолсон бүтээгдэхүүнд хамруулах шийдвэр гаргажээ. Ийнхүү Монос Хүнс нь цалин урамшууллын тогтвортой систем нэвтрүүлж, ажиллагсдынхаа эдийн засгийн байдлыг дэмжихийн сацуу эрүүл мэнд, гэнэтийн эрсдэлээс хамгаалж ажиллахаа илэрхийллээ. 

Ард Лайф Компани нь 2007 оноос хойш харилцагч иргэд болон байгууллагын ажиллагсдад тэтгэврийн хуримтлал үүсгэж, харилцагчдынхаа хуримтлалыг хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийн эргэлтэд оруулж, харилцагчдадаа өндөр өгөөж хүртээж ажилладаг билээ. Харин 2019 оноос харилцагчдадаа эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын үйлчилгээтэй хослуулсан тэтгэврийн хуримтлалыг санал болгож, иргэдэд хуримтлал нь өсөх явцад эрүүл мэнддээ санаа зовохгүй байх боломжийг бүрдүүлэн ажилласнаар өдгөө нийт 15,000 гаруй харилцагчтай болж, иргэд, байгууллагын ажиллагсдын хуримтлалыг амжилттай удирдаж байна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1 давхар. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбоо барих утас: 7707-8181, 7707-8282

И-мэйл хаяг: info@ardlife.mn

 

 Буцах