Ханш 30 хөтөлбөр Эрхэм харилцагч та Тэтгэврийн хуримтлалын дансандаа АрдКойны ханшийг 30 төгрөгөөр тооцуулан орлого хийх боломжтой.

Ханш-30 хөтөлбөрийн нөхцөл:

АрдКойноор орлого хийх дээд хязгаар нь 1 сарын хугацаанд 10,000,000 төгрөг 

Харилцагч Ханш-30 хөтөлбөрт хамрагдан хуримтлалын дансандаа хийсэн орлогыг барьцаалж зээл авах боломжгүй.

Тэтгэврийн хуримтлалын гэрээний хугацаа нь 1 жилийн дотор дуусах харилцагч нь Ханш-30 хөтөлбөрт хамрагдах боломжгүй. 

Харилцагчийн хуримтлалын гэрээний хугацаа бүрэн дууссан тохиолдолд АрдКойны ханшийг 30 төгрөгөөр тооцож хуримтлалын дансанд орлого нэмсэн байдлаар  тэтгэврийг олгоно. 

Харилцагчийн хуримтлалын гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцалсан, дуусгавар болгосон тохиолдолд АрдКойны ханшийг Ханш-30 хөтөлбөрт хамрагдсан буюу АрдКойныг шилжүүлэн авсан өдрийн зах зээлийн дундаж ханш болон гэрээг цуцлах хүсэлт ирүүлсэн өдрийн өмнөх өдрийн зах зээлийн дундаж ханшийн аль бага ханшаар тооцон, АрдКойноор хийсэн орлогод өгөөж бодохгүйгээр, мөнгөн дүнгээр буцаан олгоно.

 

 Буцах