"Финэкс Дриллинг" ХХК-ний нийт ажиллагсад Тэтгэврийн Хуримтлалтай боллоо

"Финэкс Дриллинг" ХХК нь Ардын Тэтгэврийн Данс Компанитай хамтран нийт ажиллагсдадаа тэтгэврийн хуримтлал үүсгэхээр гэрээ байгууллаа.

Финэкс Дриллинг ХХК нь 2004 онд гадаадын хөрөнгө оруулалттайгаар Монголд байгуулагдсан бөгөөд олон улсын түвшинд геологи, хайгуулын өрөмдлөгийн үйлчилгээгээр өрсөлдөн гарч ирсэн анхны Монгол компани билээ. Өдгөө тэд үйл ажиллагаагаа өргөжүүлж, БНХАУ, Хонг-Конг, Казахстан, Сингапур улсуудад салбараа байгуулан, өрөмдлөг, сэлбэгийн худалдаа эрхэлж байна.

Тэтгэврийн хуримтлалтай болж ирээдүйн орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлж байгаа та бүхэнд баяр хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсье!

Утас: 7707-8080, 7707-8282
Хаяг: СБД, 8 хороо, Сэнтрал Тауэр, 1 давхар, Ард Санхүүгийн Нэгдэл ХК

 Буцах