МОНДАКТС ХХК-ний нийт ажиллагсад Тэтгэврийн Хуримтлалтай боллоо

МОНДАКТС ХХК нь Ард Лайф Компанитай хамтран нийт ажиллагсдадаа тэтгэврийн хуримтлал үүсгэхээр гэрээ байгууллаа.

"МОНДАКТС" ХХК нь Хүнс, Худалдаа, нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд анх 2009 онд "Sprout" нэрээр зоогийн газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2014 оноос Event томоохон арга хэмжээ, хүлээн авалт зохион байгуулах тус бүр 200-400 зочин хүлээн авах хүчин чадалтай "Paris Event Hall", "Tuul Garden" ресторан, "Tuul Garden" асар, "Triple Catering" зэрэг үйлчилгээг тогтвортой эрхэлж байгаа юм.

2019 онд Улаанбаатар хотын төв цэгт 400:700 нийт 1100 зочин хүлээн авах хүчин чадалтай эвэнт холл-ыг ашиглалтанд оруулсан.

Үйлчилгээгээ өргөжүүлэн хүргэж буй чадварлаг хамт олонд тэтгэврийн хуримтлалтай болж, ирээдүйн орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлж байгаа явдалд баяр хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсье!

Утас: 7707-8080, 7707-8282
Хаяг: СБД, 8 хороо, Сэнтрал Тауэр, 1 давхар, Ард Санхүүгийн Нэгдэл ХК

 Буцах