Оддын бүжиг НҮТББ -ийн нийт ажиллагсад Тэтгэврийн Хуримтлалтай боллоо

Оддын бүжиг НҮТББ нь Ард Лайф Компанитай хамтран нийт ажиллагсдадаа тэтгэврийн хуримтлал үүсгэхээр гэрээ байгууллаа.

Оддын бүжиг студи нь Бүжгийн урлаг, бүжгийн төрлүүд, бүжгийн спортын чиглэлээр хүүхэд залуучуудын гоо зүйн мэдрэмж, бие бялдрын өв тэгш хөгжил, оюун ухаан, бүтээлч, гүйцэтгэлийн авьяас чадвартай, эерэг хандлага төлөвшилтэй зөв Монгол иргэнийг хөгжүүлэх зорилготой анх байгуулагдан 14 дэхь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Бүжгийн бүх төрлийн арга хэмжээ, урлаг соёлын тоглолт, уран бүтээл, дэглэлт, найруулан зохион байгуулахаас гадна бүжгийн сургалт, үйл ажиллагааг төлөвлөн явуулж байна. Түүнчлэн бүжгийн спорт тамирчдыг бэлтгэн багийн төрлөөр дэлхийн тавцанд анхны мөрийг гаргаж амжилтын гарааг түүчээлсэн туршлагатай хамт олон билээ.

Үйлчилгээгээ өргөжүүлэн хүргэж буй чадварлаг хамт олонд тэтгэврийн хуримтлалтай болж, ирээдүйн орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлж байгаа явдалд баяр хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсье!

Утас: 7707-8080, 7707-8282
Хаяг: СБД, 8 хороо, Сэнтрал Тауэр, 1 давхар, Ард Санхүүгийн Нэгдэл ХК

 Буцах