Tuko Tailor Fashion Salon - ы нийт ажиллагсад Тэтгэврийн Хуримтлалтай боллоо

Tuko Tailor Fashion Salon нь Ардын Тэтгэврийн Данс Компанитай хамтран нийт ажиллагсдадаа тэтгэврийн хуримтлал үүсгэхээр гэрээ байгууллаа.

Tuko Tailor Fashion Salon нь үндэсний болон орчин үеийн загварын чиг хандлагыг хослуулан, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг бөгөөд жилд 5-6 шинэ коллекц гаргаж, захиалгат хувцасны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэх салонуудын нэг юм.

Tuko Tailor-оос санал болгодог үйлчилгээ:
*ХУРИМЫН ХОСЛОЛ
*ХУРИМЫН ПЛАТЬЕ
*ҮНДЭСНИЙ БОЛОН ЕВРОП ХУВЦАС
*ГОЁЛЫН ПЛАТЬЕ
*ГАДУУР ХУВЦАС, ПАЛЬТО

Монголын загварын чиг хандлагад үнэтэй хувь нэмрээ оруулж буй эрхэм харилцагч байгууллагынхаа цаашдын ажилд өндөр амжилт хүсье!

Утас: 7707-8080, 7707-8282
Хаяг: СБД, 8 хороо, Сэнтрал Тауэр, 1 давхар, Ард Санхүүгийн Нэгдэл ХК

 Буцах