“Зочил технологи” ХХК-ний нийт ажиллагсад Тэтгэврийн Хуримтлалтай боллоо

“Зочил технологи” ХХК нь Ардын Тэтгэврийн Данс Компанитай хамтран нийт ажиллагсдадаа тэтгэврийн хуримтлал үүсгэхээр гэрээ байгууллаа.

“Зочил технологи” ХХК компани нь мэдээлэл технологийн чиглэлээр 2019 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд захиалга, хүргэлт, худалдааг онлайн худалдаа эрхлэгчдэд автоматжуулж өгөх зорилготойгоор Zochil.shop төслийг эхлүүлэн одоогоор 200 гаруй харилцагч байгууллагатай хамтран ажиллаж байна.

Zochil.shop нь худалдааны бизнес эрхлэгчдэд зориулан онлайн худалдааны платформыг нь бэлдэж өгөх үйлчилгээгээрээ энэ төрлийн технологийн компанийн анхдагч бөгөөд онлайн худалдааны платформ хэрэглэгчид, бараа бүтээгдэхүүн болон тэдгээрийн эргэх холбоог үүсгэх гэх мэт олон төрлийн функцтэй байдгаараа онцлогтой билээ. Харин тус платформ эдгээрийг нэгтгэн хүргэх бүрэн боломжтойгоос гадна дан ганц үндсэн онлайн худалдааны платформ бус сошиал медиаг ч ашиглаж чаддагаараа давуу талтай юм.

Онлайн худалдааны платформын чиг хандлагад үнэтэй хувь нэмрээ оруулж буй эрхэм харилцагч байгууллагынхаа цаашдын ажилд өндөр амжилт хүсье!

Утас: 7707-8080, 7707-8282
Хаяг: СБД, 8 хороо, Сэнтрал Тауэр, 1 давхар, Ард Санхүүгийн Нэгдэл ХК

 Буцах