"Би Ар Би" ХХК-ний нийт ажиллагсад Тэтгэврийн Хуримтлалтай боллоо

"Би Ар Би" ХХК нь Ардын Тэтгврийн Данс Компанитай хамтран нийт ажиллагсдадаа тэтгэврийн хуримтлал үүсгэхээр гэрээ байгууллаа.

"Би Ар Би" ХХК нь 2008 оноос хойш бизнесийн орчинд дэвшилтэт технологийг нэвтрүүлж, байгууллагуудад сурталчилгааны хамгийн сүүлийн үеийн шийдлийг санал болгох замаар маркетингийн цогц үйлчилгээг үзүүлэх зорилт тавин ажилласаар ирсэн юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 6 дүүргийн, 40 гаруй байршилд "Би Ар Би" ХХК-ний 70 орчим медиа сурталчилгааны дэлгэц байршдаг. Түүнчлэн, 2012 оноос эхлэн хүлээн авалт, хурал чуулган, шоу тоглолт зэрэг олон нийтийн арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна.

Маркетингийн цогц үйлчилгээ үзүүлж энтермайнтент салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж буй эрхэм харилцагч байгууллагынхаа цаашдын ажилд өндөр амжилт хүсье!

Утас: 7707-8080, 7707-8282

Хаяг: СБД, 8 хороо, Сэнтрал Тауэр, 1 давхар, Ард Санхүүгийн Нэгдэл ХК

 Буцах