Лхамур ХХК нь  мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн, туршлагатай ажиллагсад тэтгэврийн хуримтлалтай боллоо.

Лхамур ХХК нь Ард Лайф Компанитай хамтран нийт ажиллагсдадаа тэтгэврийн хуримтлал үүсгэхээр гэрээ байгууллаа.

Лхамур ХХК нь 2014 үүсгэн байгуулагдсан бөгөөд чанартай, эрүүл, байгалийн гаралтай арьс арчилгааны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч Монгол брэнд билээ.

Мөн Лхамур нь АНУ, Кувайт, Энэтхэг, Тайланд, Сингапур, Австрали, Япон, Тайван зэрэг орнуудад дистрибьюторуудаар дамжуулан өөрсдийн үйлдвэрлэсэн эрүүл бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байна.

Ийнхүү Лхамур нь цалин урамшууллын тогтвортой систем нэвтрүүлж, ажиллагсдынхаа эдийн засгийн байдлыг дэмжихээ илэрхийллээ. 

Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өргөжүүлэн хүргэж буй чадварлаг хамт олонд тэтгэврийн хуримтлалтай болж, ирээдүйн орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлж байгаа явдалд баяр хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсье!

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Утас: 7707-8080, 7707-8282

Хаяг: СБД, 8 хороо, Сэнтрал Тауэр, 1 давхар, Ард Санхүүгийн Нэгдэл ХК

 Буцах