Хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх нөхцөлтэй тэтгэврийн хуримтлалын дансанд өгөөж хуваарилах тухай

2018 оны хөрөнгө оруулалтын өгөөж 24 хувиар хуваарилагдлаа.

Ард Лайф компанийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурлаар Хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх нөхцөлтэй тэтгэврийн хуримтлалын данс эзэмшигчдэдээ 24 хувийн өгөөж хуваарилах шийдвэр гарлаа.

2017 онд 40 хувийн өгөөж хуваарилж байсан бол энэ жил 24 хувийн өгөөжийг харилцагчдынхаа Ард Апп дахь АрдКойны дансанд байршууллаа. АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн бүтээгдэхүүн үйлчилгээг авахад зориулагдсан хэрэгсэл бөгөөд 2019 оны 4 сард Trade.mn крипто валютын бирж дээр арилжаалагдаж эхэлснээр Монголын анхны крипто койн болж байгаа юм.

Ард Лайф нь 2007 онд үүсгэн байгуулагдсан, урт хугацааны хөрөнгө оруулалт хийн харилцагчдадаа тогтмол өгөөж хуваарилах замаар ирээдүйн санхүүгийн баталгааг нь хангах зорилготой ажилладаг Монголын анхны хувийн тэтгэврийн сан юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар

w3w:цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Сэнтрал Тауэр дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг 8, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 2, Сэнтрал Тауэр, 1 давхар

w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282, 9095 0025

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Цахим хуудас: www.ardholdings.com

Харилцагчид та бүхэн Ард Апп-аа суулгаснаар тэтгэврийн хуримтлалаа хянах, удирдах боломжтойгоос гадна хөрөнгө оруулалтын данс эзэмшигчид АрдКойноор хөрөнгө оруулалтын өгөөжөө хүртэх боломжтой.

 Буцах