Аппрентис Монголиа шоуны оролцогч О.Амарболд Дэд Захирлаар томилогдлоо.

Ард Лайф ХХК (Ард Лайф)-ийн Үйл ажиллагаа хариуцсан Дэд захирлаар Отгонбаярын Амарболд томилогдсоныг Компанийн Нарийн бичгийн даргын албанаас мэдэгдэж байна.

Тэрбээр Ард Лайфын харилцагчдад илүү таатай, чанартай үйлчилгээ үзүүлж нийт тэтгэврийн хуримтлал эзэмшигчдийн эрх ашгийг дээдлэн, үйл ажиллагааг илүү хүртээлтэйгээр явуулж, тэтгэврийн хуримтлал эзэмшигчдийн тоог нэмэгдүүлэн олон иргэдэд таниулах ажлыг хариуцаж ажиллана.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн зүгээс Монгол ТВ-тэй хамтран Аппрентис Монгол реалити шоуг 2020 оны 12 дугаар сараас эхлэн нийт Монголчуудынхаа санхүү, бизнесийн мэдлэгт зориулан бүтээсэн билээ. Тус шоунд 1,000 гаруй залуус оролцох хүсэлтээ ирүүлснээс шилдэг эн тэнцүүхэн өрсөлдөхүйц 14 залуус нэвтрүүлэгт оролцох эрхээ авсны нэг нь О.Амарболд байв. Тэрээр шоуны дундаас, тодруулбал 3 дахь дугаараас хасагдсан боловч хариуцан авсан ажилдаа эзэн байх, баг хамт олноо удирдан манлайлах, ажлын төлөвлөлт өндөр түвшинд боловсруулах ур чадварууд нь үнэлэгдэж Ард Лайфын Үйл ажиллагааг хариуцан ажиллах Дэд Захирлаар томилогдоод байна.

О.Амарболд нь Хүмүүнлэгийн ухааны их сургууль, БНСУ-ын Корэйн Эйр-ийн нисэхийн сургууль, БНХАУ-ын Олон улсын бизнес, Эдийн засгийн их сургуулиудыг төгссөн гадаад харилцааны ажилтан, агаарын хөлгийн үйлчлэгч, компанийн засаглалын удирдлагын мэргэжилтэйгээс гадна Хятад, Англи хэл эзэмшжээ. 

О.Амарболд нь МРА Группын худалдааны менежер, Оюу Толгой ХХК-ийн хангамжийн менежер, БНХАУ дахь төлөөлөгчийн газрын дарга, МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгийн үйлчлэгч, БНХАУ-ын уул уурхай, эрчим хүчний Жинхуа Группын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн дарга, үйл ажиллагаа хариуцсан захирал ба тэргүүн дэд захирлаар ажиллан туршлага хуримтлуулж, 26 насандаа Гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласаар өнөөдрийг хүрчээ.

Түүний зүгээс: “Нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх, хөрөнгөтэй ба хуримтлалтай Монголыг бий болгохын төлөө “Ирээдүйгээ Өмчил” уриатай Ард Лайфыг сонгож байна. Өнөөдрийн Монголыг өөрчилж чадахгүй ч, Ирээдүйн Монголыг өөрчлөх их үйлд нэгдэж байгаадаа таатай байна” гэлээ. 

Ард Лайф нь Ард Cанхүүгийн Нэгдэл (Ард)-ийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд Ард нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. 

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбоо барих утас: 7707 8181, 7707 8282

И-мэйл хаяг: info@ardlife.com

Вэб сайт: ardpension.com 

 Буцах