ХасБанкны 1,700 ажилтанд урт хугацааны хуримтлал үүсгэж, анхны Хувийн тэтгэврийн сан МТНД ХХК-г үүсгэн байгуулав.
Ардын Тэтгэврийн Данс компани нь 2007 онд МТНД (Монголын Тэтгэврийн Нэрийн Данс) нэртэйгээр Монголын анхдагч тэтгэврийн дансны үйлчилгээ үзүүлэгч болж үүсгэн байгуулагдсан.
2016 оноос хойш Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн охин компани болж, тус компанийн холбоо хамааралтай компаниудын ажиллагсдад тэтгэврийн хуримтлалын үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаа өргөжүүлсэн. Өдгөө манай компани нийт 145,000 гаруй тэтгэврийн хуримтлал эзэмшигч, 70 гаруй гишүүн байгууллагатай болсон ба харилцагчдын хуримтлалыг хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийн эргэлтэд оруулж, өндөр өгөөж хүртээн ажиллаж байна.
Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлооно.
"Салбартаа анхдагч бөгөөд тэргүүлэгч байдлаа хадгалж, дэлхийн жишиг тэтгэврийн сангийн тогтолцоог Монголын онцлогтой уялдуулан нутагшуулсан үлгэр жишээ байгууллага байна."
Ирээдүйгээ өмчил
Бид харилцагчдынхаа баталгаат ирээдүйг ямагт хангах үүднээс бүтээгдэхүүн үйлчилгээгээ хууль журмын дагуу дэвшилтэт технологийг ашиглан тасралтгүй сайжруулж, харилцагчийн оролцоог дээд түвшинд байлгаж, сэтгэл ханамж, амар амгаланг цогцлоон, сайн засаглалыг бий болгож үйл ажиллагаагаа олон улсын чанарын стандартад нийцүүлэн ажиллана. Үүнд:
Харилцагч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, үйлчилгээг боломжит дээд хэмжээнд хүргэн ажиллана.
ХасБанкны 1,700 ажилтанд урт хугацааны хуримтлал үүсгэж, анхны Хувийн тэтгэврийн сан МТНД ХХК-г үүсгэн байгуулав.
Бүтцийн өөрчлөлт орж 2,500 гаруй ажилтанд ₮3.5 тэрбум хуримтлалын буцаалт олгож, ₮1.7 тэрбум ашигтай ажиллав. Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн ажиллагсдын хуримтлалыг үүсгэв.
Ард Санхүүгийн Нэгдэл ХК 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийв. Нэрээ Ард Лайф ХХК болгов.
Шинэ тэтгэврийн хуримтлалын бүтээгдэхүүн гаргаж харилцагчдын тоо 1,000 хүрэв. Ард Санхүүгийн Нэгдэл ХК нэмэлт хөрөнгө оруулалт хийж, нийт хөрөнгө оруулалт 10 тэрбум төгрөг болов.
Хувийн тэтгэврийн сангийн хуулийн төсөл өргөн барих ажлын хэсэгт орж, хувь нэмрээ оруулав. Нийт харилцагчдын тоог 10,000-д хүргэв.
Нэрээ Ардын Тэтгэврийн Данс ХХК болгов.
Нийт харилцагчдын тоо 100,000 хүрэв.