Б. Гантулга

Гүйцэтгэх захирал

Ардын Тэтгэврийн Данс ХХК-ийн эрхэм харилцагчид, бизнесийн түнш, хамтран ажиллагсад та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье.

“Ирээдүйгээ өмчил” уриан доор “Ардын Тэтгэврийн Данс” ХХК нь 2007 оноос эхлэн харилцагч иргэд болон байгууллагын ажиллагсдад тэтгэврийн хуримтлал үүсгэж, харилцагчдынхаа хуримтлалыг хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийн эргэлтэд оруулж, харилцагчдадаа өндөр өгөөж хүртээж ажилласаар ирсэн билээ.

2020 оны босго дээр ахмад настнуудын тэтгэврийн зээлийг Засгийн газрын шийдвэрийн дагуу тэглэсэн явдал нь тэтгэврийн тогтолцоог цаг алдалгүй шинэчлэх шаардлагатайг харуулсан билээ. ...